• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ӨӨС ТУРК УЛСЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН НУРУУ, НУГАСНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭ ХИЙНЭ...

    ГССҮТ-ӨӨС ТУРК УЛСЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН НУРУУ, НУГАСНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭ ХИЙНЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирэх тавдугаар сард Турк улсын Истанбул хотын эмнэлэгтэй хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношлогоо, мэс заслын эмчилгээ хийхээр боллоо.

    Тус үзлэг, оношлогоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар болон Турк улсын эмч, доктор, профессор Мехмет Айдоган нар хамтран хийх юм.

    Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг

    2023 оны 04-р сарын 28-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт урьдчилсан үзлэг хийж бүртгэнэ.