• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • БНСУ-ЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ХҮНД ХЭЛБЭРИЙН ТУЛГУУР ЭРХТЭНИЙ СОГОГТОЙ ТАВАН ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ...

    БНСУ-ЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ХҮНД ХЭЛБЭРИЙН ТУЛГУУР ЭРХТЭНИЙ СОГОГТОЙ ТАВАН ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төв, БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд БНСУ-ын хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын баг ГССҮТ-д ажиллаж, туршлага солилцлоо.

    Тус баг бүрэлдэхүүнд БНСУ-ын Чун Ан их сургуулийн “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн захирал Ким Бү Соб, хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, профессор Ан Жэ Ин болон тус эмнэлгийн мэс заслын сувилагч, техникч нар багтсан бөгөөд ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн эмч нартай хамтран хүнд хэлбэрийн тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.

    Мөн нийт 20 өвчтөнд үзлэг оношлогоо хийж, дараагийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх мэс заслуудыг төлөвлөсөн бөгөөд ГССҮТ-ийн удирдлагуудтай уулзан, цаашид авч хэрэгжүүлэх томоохон ажлуудаа хэлэлцсэн байна.