Зөвлөгөө

Зөвлөгөө

Үйлчлүүлэгч та дараах эх сурвалжаас мэдээлэл авах боломжтой 
  • Эмнэлгийн цахим хуудас http://gemtel.mn/ -ээс дэлгэрэнгүй мэдээлэл /Үйлчилгээ авахад шаардлагатай бүрдүүлэх материал, холбоо барих утас, хөтчийн танилцуулга болон бусад мэдээллүүд/
  • Эмнэлгийн лавлах утас 70180136 
Эмнэлэгт ирэхдээ доорхи бичиг баримтыг авчирна
  1. Иргэний үнэмлэх
  2. ЭМД-ын дэвтэр /Бүрэн бөглөгдсөн байна/
  3. 13А маягт /Харьяа дүүргээс/
  4. Үйлчлүүлэгчийн карт

 

Амбулаторийн тасгаар үйлчлүүлэх бол

  1. Та үүдэнд байрлах автомат дугаар олгогч машинаас дугаар авах ба дугаарын дагуу цахим бүртгэлийн ажилтнаас эмчид үзүүлэх цаг авна.
  2. Эмч үзээд MRI, КТГ, Рентген зураг авхуулах шаардлагатай гэвэл та цахим бүртгэлийн № 6 цонхны бүртгэлийн ажилтнаас захиалгын цаг, дугаар авч 1 давхрын “Дүрс оношлогооны тасаг”-т зураг авхуулна.  
  3.  Шинжилгээ хийлгэх бол 1 давхрын “Лабораторийн нэгдсэн тасаг”-т өгөх ба цахим бүртгэлийн №1 цонхноос хариуг авна.
  4. Эмч хэвтэн эмчлүүлэх үйлчлүүлэгчийн эмчилгээ, зөвлөгөөг картанд тэмдэглэн, хэвтэх бичгийг үйлчлүүлэгчид өгнө. Тухайн бичгийг №3 цонхны бүртгэлийн ажилтанд өгч өвчтөний түүх нээлгэж харьяа тасагт хэвтэн эмчлүүлнэ.
Амбулаторийн тасгаар та дараах нарийн мэргэжлийн эмчийн үйлчилгээг авч болно
  • Насанд хүрэгчдийн гэмтэл согог
  • Гар сарвуу бичил мэс засал
  • Хүзүү нуруу нугасны гэмтэл
  • Гавал тархины гэмтэл
  • Цээж хэвлийн гэмтэл
  • Түлэнхий нөхөн сэргээх мэс засал
  • Хүүхдийн гэмтэл согог засал
  • Нүд, эрүү нүүрний мэс засал
  • Сэргээн засах эмчилгээ
  • Уламжлалт, эмчилгээ оношлогоо
  • Лабораторийн шинжилгээ оношилгоо
  • Дүрс оношилгоо /MRI, CT, ЭХО, Рентген, Цээж гэрэлд харах 
Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлэх бол 
  1. Цахим бүртгэлийн ажилтанд бүртгүүлнэ.
  2. Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж үзүүлнэ.
  3. Багажийн шинжилгээнд оруулна. /КТГ, Рентген шаардлагатай тохиолдолд MRI /
  4. Дараагийн арга хэмжээ авна. /оёдол тавих, боолт хийх г.м /
  5. Үйлчлүүлэгчид зөвлөмж өгч тасаг болон харьяа дүүргийн эмнэлэг рүү шүлжүүлнэ.