• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • АЙМАГ, ОРОН НУТГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГҮҮДЭД ГЭМТЭЛ, МЭС ЗАСЛЫН БАГАЖ ХАНДИВЛАЛАА...

    АЙМАГ, ОРОН НУТГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГҮҮДЭД ГЭМТЭЛ, МЭС ЗАСЛЫН БАГАЖ ХАНДИВЛАЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвлөх, Монгол Улсын төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч, профессор С.Отгонгэрэл “Шунхлай” групптэй хамтран “Эрүүл мэнд: Хүртээмж, чанар” төслийн хүрээнд 18 аймгийн нэгдсэн эмнэлэгт “OgS Orthopedis” гэмтэл, мэс заслын багаж хандивлалаа. 
    “Шунхлай” группын үүсгэн байгуулагч, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү агсан нь 2008 онд ГССҮТ-д чөмөгт ясны хугарлын хөнөөл багатай “SIGN” мэс заслын суурь багаж, түгжээт хадаасыг авах, имплант нэвтрүүлэх болон эмч мэргэжилтнүүдийг олон улсад сургаж чадавхижуулахад онцгой хувь нэмэр оруулсан түүхтэй юм. 
    Энэ ч утгаараа төр, нийгмийн зүтгэлтэн түүний төрсөн өдөр, гэгээн дурсгалд зориулан “Би Монголын Эмч” ТББ-ын тэргүүн, Төрийн соёрхолт эмч С.Отгонгэрэл болон “Шунхлай” группын ерөнхийлөгч П.Батсайхан нар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ. 
    Аймгийн нэгдсэн эмнэлгүүд гэмтэл, мэс заслын үндсэн гурван тоног төхөөрөмжтэй болсноор иргэд ясны бэхэлгээ, шураг авахуулахын тулд нийслэлийг зорих шаардлагагүй, мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүд ясны хугарал болон бусад төрлийн мэс заслыг бие даан хийх боломж бүрдэж байна. 
    Энэхүү багажууд нь Монгол эмчийн санаачилсан загвараар гадаад улсад үйлдвэрлэгдсэн, хэрэглэхэд хялбар, техник үзүүлэлт сайжирсан, зах зээлийн ханшаас хоёр дахин хямд өртөгтэй бүтээгдэхүүн юм. 
    Цаашид тэрбээр гэмтэл, мэс заслын бусад төрлийн багаж хэрэгслийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж.