ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.

Эрүүл мэндийн даатгалын ямар ямар хэлбэр байдаг вэ?

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгал нь заавал, сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна. Иймээс иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд төлөх үүрэгтэй. Харин Монгол улсад амьдарч байгаа тодорхой хөдөлмөр эрхлээгүй гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулах эсэхээ өөрөө шийднэ.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулсанаар

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд даатгуулсан тохиолдолд даатгуулагчийн төлсөн шимтэглээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдлийг хуваалцаж тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх үүрэгтэй.

ДААТГУУЛАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцан төлөх тусламж, үйлчилгээ

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Амбулаторийн үзлэг
  • Амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээ
  • Амбулаторийн хяналтын үзлэг
  • Амбулаторийн мэс ажилбар
  • Өндөр өртөгт оношлогоо шинжилгээ
  • Гэмтэлийн яаралтай тусламж
  • Сэргээн засах, уламжлалт амбулаторийн үзлэг
  • Алс, ойрын дуудлага , телемедицин

ДААТГУУЛАГЧ ТӨЛӨХ ТӨЛБӨРҮҮД БУЮУ ХАМТЫН ТӨЛБӨР