ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ “ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ТОДОРЛОО...

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ “ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ТОДОРЛОО...

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвх, санаачилгыг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ХНХЯ-наас “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах үйл ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад зургаан салбарын 200 гаруй байгууллага 2 үе шаттайгаар оролцсон бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ихээхэн ач холбогдол өгч, эрүүл, аюулгүй ажлын байр, орчныг бий болгоход анхаарч ажиллажээ.
Тус үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай ажилласан 10 байгууллага “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарлаа.


ШАЛГАРСАН БАЙГУУЛЛАГУУД:

  • ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ 
  • ДУЛААНЫ 3-Р ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК
  • ХӨВСГӨЛ АЙМГИЙН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК
  • “МАК” ХХК-ИЙН НАРИЙН СУХАЙТЫН УУРХАЙ
  • “ЦАЙРТ МИНЕРАЛ” ХХК
  • ЗҮҮН ХАРАА ДАХЬ АЧААНЫ ВАГОН ЗАСВАРЫН ДЕПО
  • “МИЛКО” ХХК
  • БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 38 ДУГААР СУРГУУЛЬ
  • БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 198 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ
  • ДУНДГОВЬ АЙМГИЙН “ӨЛЗИЙТ МАНДАЛ” ӨЭМТ


“Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-уудын шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Г.Эрдэнэтөгс болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд гардуулсан юм.