"Хүний эрхийн мэдрэмж, ажлын байрны дарамт" сэдэвт сургалтыг зохион байгууллаа

 

Эрүүл мэндийн яам, Хүний Эрхийн Үндэсний комисстой хамтран "Хүний эрхийн мэдрэмж, ажлын байрны дарамт" сэдэвт сургалтыг эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, хүний эрхийн асуудал хариуцсан албан хаагч нарт өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. 



Сургалтад Эрүүл мэндийн яамны харьяа 23 байгууллага, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 12 байгууллагын нийт 88 удирдах албан тушаалтан болон хүний эрхийн асуудал хариуцсан албан хаагчид хамрагдлаа. Энэхүү сургалтын зорилго нь эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авч буй иргэд болон ажилтнуудын эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих, хүний эрхийн зөрчил илэрвэл түүнийг таслан зогсоох, цаашид дахин гаргахгүй байх чиглэлд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн болно. 
Сургалтад хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын удирдлага, асуудал хариуцсан алба хаагч нарт хүний эрхийг хангах чиглэлээр төлөвлөгөөг боловсруулах, сургалт зохион байгуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган тодорхой ажлуудыг зохион байгуулах чиглэл өглөө.