• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ГССҮТ-Д САЙН ДУРЫН 51 АЖИЛТАН ХӨТӨЧ, ЗӨВЛӨН ТУСЛАГЧААР ХАМТРАН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ...

    ГССҮТ-Д САЙН ДУРЫН 51 АЖИЛТАН ХӨТӨЧ, ЗӨВЛӨН ТУСЛАГЧААР ХАМТРАН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төв болон EEJII.org сангийн хамтын ажиллагааны хүрээнд сайн дурын ажилтнууд тус төвийн Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт тодорхой хуваарийн дагуу хөтөч, зөвлөн туслагчаар уламжлал болгон 3 дахь жилдээ ажиллаж байна. 
    Зуны улирал, тэр дундаа Үндэсний их баяр наадам зэрэг тэмдэглэлт өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлыг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд илүү түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй билээ. 
    Энэ хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 20-ний хооронд сайн дурын 51 ажилтан өдөр, оройн ээлжинд ажиллаж хөтөч, мэдээллийн ажилтан, сахиур, орчуулагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэж ажиллах юм.  
    Тус үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, EEJII.org сангийн захирал Э.Должинсүрэн болон холбогдох албаны төлөөлөл сайн дурын ажилтнуудыг хүлээн авч, чиглүүлэх уулзалт хийлээ. 

    ХАЙР ДҮҮРЭН ЕРТӨНЦИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ