Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хамтран гэмтэл согог судлалын XXVII олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Эх орондоо оношильё, эмчилье” уриан дор энэ сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү чуулганд Япон, Солонгос, Энэтхэг, Герман, Тайвань, Тайланд зэрэг орны эрдэмтэн, профессор, судлаачид болон нийслэл, орон нутгийн 180 гаруй гэмтэл согог судлалын эмч, мэргэжилтэн, судлаачид оролцсон юм.
Эрдэм шинжилгээний хурлаар гадаадын зочин профессорын 8 илтгэл, мөн дотоодын эмч, судлаачдын 18 илтгэл, ханын 25 илтгэлийг хэлэлцүүллээ.
Түүнчлэн судлаачдын 76 илтгэлээс бүрдсэн хурлын илтгэлийн хураангуй хэвлэгдэн гарсан байна.
СУДАЛГААНЫ ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛ
ХАНЫН ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛ
ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ
ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслийн тасгийн их эмч Г.Элбэгбаяр
ШИЛДЭГ ОРОН НУТГИЙН МЭС ЗАСАЛЧ
Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Б.Гангамөрөн
ШИЛДГИЙН ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ
ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Т.Золжаргал нар шалгарлаа.