• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ГССҮТ-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

    ГССҮТ-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээний тасгаас энэ сарын эхний өдрүүдэд нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа зориулсан “Сэтгэл зүйн өдөрлөг”-ийг төв болон салбар эмнэлэгт зохион байгууллаа. 
    Тус өдөрлөгөөр сэргээн засахын эмч нар эрүүл мэндийн үзлэг, үений ЭХО оношилгоо хийж, шаардлагатай мэдээлэл зөвлөмжийг өгсөн бөгөөд сэтгэл зүйчийн сонирхолтой асуумж, хувь хүний зан байдал төдийгүй ур чадварыг тодорхойлох олон төрлийн сорилыг авч, VR ашиглан байгалийн уур амьсгалтай орчинд стрессийг бууруулж, эмнэлгийн ажилтнуудын бие махбодь, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч ажилласан юм. 
    “Сэтгэл зүйн өдөрлөг” нь улсын хэмжээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй тус төвийн нийт ажилтнуудын сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндийг дэмжих, ачааллаас үүдэлтэй стресс бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. 
    Энэхүү үйл ажиллагаанд төв болон салбар эмнэлгийн нийт 140 гаруй ажилтан хамрагдсан бөгөөд Сэргээн засах эмчилгээний тасгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм.