• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН 50 ДУГААР СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРАГЧДАД ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН 50 ДУГААР СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРАГЧДАД ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийнханд зориулсан “Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх” цуврал сургалтыг зохион байгуулж буй билээ. 
    Энэ хүрээнд өчигдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчдыг хамруулсан ээлжит сургалтаа хийлээ. 
    Тус сургалтыг ГССҮТ-ийн НЭМА-ны мэргэжилтэн Б.Золжаргал, Л.Энхтуяа нар удирдан явуулсан бөгөөд сургуулийн орчин, ахуйн хүрээнд тохиолдож болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх, өсвөр үеийн хүүхдийн бие бялдар, сэтгэхүйн онцлогийн ялгаа, үе тэнгийн дээрэлхэлт болон цахим гадуурхалтын хор уршиг, нэгэндээ үзүүлэх дэмжлэг туслалцаа, биеэ хамгаалах энгийн дадал зэрэг олон талын мэдээлэл зөвлөмжийг өгч, сурагч хүүхдүүдтэй санал сэтгэгдлээ хуваалцсан юм.