• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ГССҮТ-ИЙН ТҮЛЭГДЭЛТИЙН ТӨВД “PERENNEBELL” КОМПАНИАС МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ...

    ГССҮТ-ИЙН ТҮЛЭГДЭЛТИЙН ТӨВД “PERENNEBELL” КОМПАНИАС МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ...

    “PERENNEBELL” компанийн “SOME BY MI” албан ёсны брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд БНСУ-ын “GLOBAL SHARE” олон улсын байгууллагаар дамжуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвд мөнгөн тусламж үзүүллээ.
    Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн, “GLOBAL SHARE” олон улсын байгууллагын Монгол дахь мэргэжилтэн А.Найгалмаа, Түлэгдэлтийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүн оролцсон байна.
    Түлэгдэлтийн төв нь түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах мэс заслын тусламж үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт арга технологийн дагуу иргэд үйлчлүүлэгчдэд тасралтгүй үзүүлж буй юм.
    “PERENNEBELL” компанийн “SOME BY MI” гоо сайхны албан ёсны брэнд нь 2022, 2024 онд мөн ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвд мөнгөн тусламж үзүүлж байсан билээ.