Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны ач холбогдлыг таниулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл түгээж ажиллалаа.
“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир”, “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг”, “Уламжлалт анагаах ухаан” зэргээр нийт гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд 1000 гаруй иргэнийг үзлэг, зөвлөгөө мэдээлэлд хамруулсан байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас иргэд, олон нийтэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг таниулах, осол гэмтэл, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө, мэдээллийг нийт 450 хүнд хүргэжээ. Үүнд:
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, автомашинд зөв тээвэрлэх (Хүүхдийн суудал, суудлын бүсний зөв хэрэглээ)-ний талаар
Хамгаалах хэрэгсэл буюу малгай, хамгаалалтын хэрэгслийн зөв хэрэглээ, ач холбогдлыг таниулах






Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж
Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn