• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН РЕЗИДЕНТ ЭМЧ НАР “УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН”-ЭЭР ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА...

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН РЕЗИДЕНТ ЭМЧ НАР “УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН”-ЭЭР ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас резидент эмч нарын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Ур чадварын тэмцээн-2026” амжилттай болж өндөрлөлөө.
    Тус тэмцээн нь резидент эмч нарын онолын мэдлэгийг бататгах, практик ур чадварыг хөгжүүлэх, яаралтай нөхцөлд зөв шийдвэр гаргах чадвар болон багаар ажиллах уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилготой юм.
    Энэ удаагийн тэмцээнийг: 

    • Онол 
    • /Blue code/ 
    • Хугарлыг бэхлэх мэс засал 
    • Бичил мэс засал 
    • Дурангийн мэс засал гэсэн таван төрлөөр зохион байгуулсан бөгөөд оролцогчид бодит нөхцөлд суурилсан даалгавруудыг гүйцэтгэж мэдлэг, чадвар, хурд, зохион байгуулалтаар өрсөлдсөн байна.

    Тэмцээний нийлбэр дүнгээр:

    1. НЭГДҮГЭЭР БАЙР — Х.Тэргэл ахлагчтай II курсын Б.Дэлгэрдалай, С.Гантөмөр, I курсын О.Мишээл 
    2. ХОЁРДУГААР БАЙР — Б.Энхмөнх ахлагчтай II курсын Л.Батбилгүүн, I курсын Г.Ачмаа
    3. ГУРАВДУГААР БАЙР — Т.Түвшинтөр ахлагчтай II курсын Э.Мэндбилэгт, I курсын Б.Мандшир, М.Булгантамир нар тус, тус шалгарлаа.

    Гэмтэл согог судлалын резидент эмч нарын хувьд, тус тэмцээний үеэр мэргэжлийн ур чадвар, эмнэлгийн ёс зүй, харилцаа хандлага, багаар ажиллах чадамжаа өндөр түвшинд харуулсан төдийгүй тэдний тасралтгүй суралцах идэвхийг дэмжиж, туршлага солилцсон нь бодит үр дүн байлаа.
    Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо хамтран ажилласан бөгөөд идэвхи санаачлагатай оролцсонт нийт резидент эмч нартаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, сурлага судалгаанд нь өндөр амжилт хүсье.