Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор төрийн албан хэргийг кирилл болон Монгол бичгээр хослон хөтлөх, цаашид Монгол бичигт үе шаттайгаар шилжих бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс цуврал сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тус сургалтыг Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл, иргэншлийн эрдмийн хүрээлэнгийн туршлагатай багш нар удирдан явуулж буй бөгөөд 2025 онд удирдах болон дунд шатны нийт 52 албан хаагчийг Монгол бичгийн дунд, гүнзгий шатны сургалтанд хамруулан гэрчилгээ олгожээ.
Түүнчлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 22-ны хооронд ГССҮТ-ийн шинээр томилогдсон тасгийн эрхлэгч, албадын дарга, ахлах сувилагч болон дэмжих албадын мэргэжилтэн зэрэг нийт 64 албан хаагчийг анхан, дунд шатны сургалтанд хамрууллаа.
Тогтсон хуваарийн дагуу цахим болон танхимаар зохион байгуулсан Монгол бичгийн сургалтыг Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл, иргэншлийн эрдмийн хүрээлэнгийн Сургалтын менежер Б.Амгалан удирдан явуулсан бөгөөд анхан шатанд 48, дунд шатанд 16 ажилтан суралцаж, гэрчилгээ гардсан байна.



