• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ГССҮТ, БНХАУ-ЫН “HUNAN” ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО...

    ГССҮТ, БНХАУ-ЫН “HUNAN” ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл энэ сарын 28-ны өдөр БНХАУ-ын “Hunan” хүүхдийн эмнэлгийн ерөнхийлөгч Xia Zhenghui болон холбогдох албаны хүмүүс, эмч мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
    Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдийг богино болон урт хугацааны сургалтанд хамруулах, харилцан туршлага солилцох, зочин профессор урьж ажиллуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.


    Мөн хоёр байгууллагын цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж, хүүхдийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээ, эмчилгээний чанар, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой үйл ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.
    Дашрамд дурдахад, 2024 онд ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн баг БНХАУ-ын “Hunan”  хүүхдийн эмнэлэгт богино хугацааны сургалтанд хамрагдаж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барилтай танилцан туршлага солилцож байсан юм.