• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр” нийгмийн арт хөдөлгөөн зохион байгуулагдлаа...

    “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр” нийгмийн арт хөдөлгөөн зохион байгуулагдлаа...

    Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой нийгмийн арт хөдөлгөөнийг зохион байгууллаа.
    Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, их, дээд сургуулийн оюутан залуус болон иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, тамхигүй орчин, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн уриалгад нэгдэв.