▪️Тус сургалтад нийт 36 албан хаагч хамрагдсанаас дэмжих албадын 4 мэргэжилтэн, 16 сувилагч, тусгай мэргэжилтэн, 16 асрагч, үйлчилгээний ажилтан оролцов.
▪️Сургалтыг нээж ГССҮТ-ийн захирал, Клиникийн профессор, Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Э.Галбадрах байгууллагын түүхэн замнал, хөгжил дэвшил, өнөөгийн үйл ажиллагааны онцлог, цаашдын зорилт, чиглэлийн талаар танилцуулж, сургалтын ач холбогдлыг онцлон шинээр ажилд орсон ажилтнуудад ажлын амжилт хүслээ.
▪️Тэрээр энэхүү сургалтын зорилго нь шинээр ажилд орсон ажилтнуудад байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, тасаг, албадын чиг үүрэг, байгууллагын дотоод дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, Хөдөлмөрийн тухай хууль, Ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн талаарх шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгож, байгууллагын соёл, үнэт зүйлд дасан зохицон ажил үүргээ үр бүтээлтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгааг онцлон тэмдэглэлээ.
▪️Сургалтын үеэр Үндэсний сургагч багш А.Амаржаргал “Эерэг хандлага”, Хуулийн зөвлөх Б.Билгүүн “Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн тухай хууль”, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг “Сувилахуйн тусламж үйлчилгээ”, Хүний нөөцийн албаны дарга А.Цэрэндолгор “Байгууллагын хүний нөөц, хөдөлмөрийн дотоод журам”, Мэдээллийн технологийн албаны дарга Э.Батдорж “Мэдээллийн аюулгүй байдал”, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны мэргэжилтэн Б.Энхцацрал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, Сэргээн засах эмчилгээний тасгийн сэтгэл зүйч Л.Мягмарсүрэн “Стресс менежмент”, Санхүү, бүртгэлийн албаны цалингийн нягтлан бодогч О.Нэргүй “Цалин, урамшуулал”, Халдварын сэргийлэлт, хяналтын албаны дарга Э.Баасанжаргал “Халдвар хамгааллын дэглэм”, сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
▪️Тус сургалт нь шинээр ажилд орсон ажилтнуудад байгууллагын дүрэм, журам, үйл ажиллагаа, эрхэм зорилго, алсын харааг танилцуулж, цаашид ажлын байранд дасан зохицох, байгууллагын зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгосон сургалт боллоо.

