National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
Гэмтэл согог судлалын үндэсний төв, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сувилахуйн сургуулийн оюутнууд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тухайлбал, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Сувилахуйн тэнхимийн багш Б.Оюунбилэгийн удирдлага дор БНСУ-ын Сувилахуйн сургуулийн найман оюутан, мөн тус сургуулийн Сувилахуйн тэнхимийн 1 оюутны хамтаар гэмтэл согогийн тусламж үйлчилгээ, сувилахуйн арга туршлага, сувилагч мэргэжилтний үйл ажиллагааг бодит нөхцөл байдалтай нь судалж, мэдлэг мэдээлэл солилцсон байна.

