• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ГССҮТ-ИЙН АСРАГЧ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА...

    ГССҮТ-ИЙН АСРАГЧ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд байгууллагын асрагч, үйлчилгээний ажилтнуудад зориулсан хөдөлмөрийн харилцаа, соёл, ёс зүйн сургалтыг зохион байгууллаа. 
    Сургалтын эхэнд Захиргаа, хүний нөөцийн албаны дарга А.Цэрэндолгор ГССҮТ-ийн шинэчлэгдсэн бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэсэн юм. 
    “Байгууллагын соёл” сэдэвт энэхүү сургалтыг Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал, Ёс зүйн салбар хорооны ТББ-ын төлөөлөл, дэд профессор С.Наранбаатар удирдан явуулсан бөгөөд төв болон салбар эмнэлгийн нийт 96 асрагч, үйлчилгээний ажилтан хамрагджээ.
    Тус сургалтад байгууллагын соёл нь амжилтын үндэс суурь болох, эерэг харилцаа хандлагын нөлөөлөл, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамж буюу ажлын байрны тогтвортой байдлыг хадгалах шалтгаан, стресс ачааллаас гарах энгийн бөгөөд зөв дадал зуршил, далд ухамсрын үр нөлөө зэрэг олон талын мэдээлэл, зөвлөмжийг өгсөн байна. 
    Мөн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахих, эерэг хандлагатай бүтээлч ажилтнуудын хүрээллийг тэлэх, тэднийг соён гэгээрүүлэх, ёс зүйн алдаа дутагдал гаргахаас сэргийлэх, харилцаа хандлагын талаарх мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны тухай сонирхолтой лекц уншиж, оролцогчидтой санал сэтгэгдлээ солилцлоо.