• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ГССҮТ-ИЙН ЭМЧ НАРТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ГССҮТ-ИЙН ЭМЧ НАРТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, хүний нөөцийн албанаас энэ сарын 14, 21-ний өдрүүдэд нийт удирдах албан тушаалтан, эмч мэргэжилтнүүдэд зориулсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, зөрчлийн тохиолдолд тооцох хуулийн хариуцлага, урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
    Тус сургалтад хуулийн компани болох “Лекс консалтинг бюро” ХХК-ийн захирал, өмгөөлөгч Б.Билгүүн болон өмгөөлөгч Б.Түмэнжаргал, туслах хуульч Б.Сарангуа нар мэдээлэл хүргэж, холбогдох материалыг танилцуулсан юм.
    Төв болон салбар эмнэлгийн нийт 134 хүн хамрагдсан бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай дүрэм, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хуулийн талаар мэдлэг, мэдээлэл олгосон байна.