• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн баг ГССҮТөвд айлчиллаа...

    ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн баг ГССҮТөвд айлчиллаа...

    БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын эмнэлгийн дэд захирал Шү Юн Шен тэргүүтэй эмч, мэргэжилтнүүдийн баг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд айлчилж, эмнэлгийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
    Уулзалтын үеэр хоёр талын эмнэлгийн үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар, эмчилгээний орчин үеийн арга технологийг нэвтрүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
    Мөн ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ГССҮТөвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, тасгийн эмчилгээ, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээний зохион байгуулалт болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын туршлагатай танилцсан юм.