• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулагдлаа...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулагдлаа...

    ГССҮТөвөөс дунд шатны менежерүүд болон тасаг, нэгжийн удирдлагуудад зориулсан чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад тус төвийн Дэд захирал, Тасгийн эрхлэгч, Албаны дарга, Ахлах сувилагч, Менежер болон Мэргэжилтнүүд хамрагдав.
    Сургалтын үйл ажиллагааг төвийн Үйл ажиллагаа, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Батзориг нээж үг хэлсэн бөгөөд Салбар эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал О.Хишигсүрэн болон тасаг, албадын төлөөлөл бүхий нийт 76 удирдах ажилтан, мэргэжилтэн оролцлоо.
    Сургалтыг “Чанарыг иргэн бүрийн эрүүл мэндэд” ТББ-ын үзэл баримтлалын зөвлөлийн дарга Л.Баярцэцэг чиглүүлэн явуулсан бөгөөд дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд:

    • Төрийн эмнэлгийн менежмент
    • Эмнэлгийн үйл ажиллагаа болон процессын дүн шинжилгээ
    • Зардлыг бууруулах, нөөцийн үр ашигтай удирдлага
    • Эмнэлзүйн засаглал

    Энэхүү нэг өдрийн сургалт нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн удирдлагын ур чадварыг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанар, нөөцийн ашиглалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.