Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн албанаас энэ сарын 09-ний өдөр нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг хамруулсан “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” эрдэм шинжилгээний XXVI хурлыг амжилттай зохион байгууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү эрдэм шинжилгээний хурлын нээлтэнд ГССҮТ-ийн захирал, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Э.Галбадрах, Сувилахуй эрхэлсэн дэд захирал, Сувилахуйн ухааны магистр, Тэргүүлэх зэргийн сувилагч Г.Дэлхийцэцэг, ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Монгол Улсын Гавьяат эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч О.Хишигсүрэн, Үйл ажиллагаа төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Батзориг нар оролцсон юм.
Тус хурлын шүүгчээр ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвууны мэс заслын тасгийн Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн тэнхмийн дэд профессор, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Я.Энхжаргал, Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Сувилахуйн салбар сургуулийн захирал, Сувилахуйн ухааны доктор, дэд профессор Д.Дуламсүрэн нар ажиллалаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд сувилагч, тусгай мэргэжилтний ирүүлсэн нийт 15 илтгэлээс аман илтгэл 10, E-poster буюу ханан илтгэл тавыг хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулсан байна.
ШИЛДЭГ ИЛТГЭЛ
ТЭРГҮҮН БАЙР: “Түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний үр дүн” (Салбар эмнэлэг - Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасаг)
Илтгэгч Б.Туяа, Г.Болормаа Э.Насанжаргал, Л.Эрдэнэтуяа
Удирдсан: Э.Гэрэл
ХОЁРДУГААР БАЙР: “Холголт цооролтоос урьдчилан сэргийлэх гидроколлойд наалтын үр нөлөө” (Салбар эмнэлэг - Эрчимт эмчилгээний тасаг)
Илтгэгч: Ө.Лайла, Ц.Цэнгүүнжав, Р.Мөнхжаргал
Удирдсан: Б.Насанбат
ГУРАВДУГААР БАЙР: “Сувилагчдын цахим системийн хэрэглээ, ажлын ачаалал ба ажлын сэтгэл ханамжийг судлах нь” (Насанд хүрэгсдийн мэс заслын тасаг, Сувилахуйн алба)
Илтгэгч: Б.Лхагвадулам, Б.Мөнгөнжаргал, Д.Отгонцэцэг
Удирдсан: Д.Дэлгэр
ТУСГАЙ БАЙР: “Ээлжийн ажил ба ажилчдын амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтийн хамаарал” (Яаралтай тусламжийн тасаг)
Илтгэгч: Б.Ундрахлхам, Д.Баасандорж, Д.Саруул, Б.Мөнгөнсүх
Удирдсан: У.Уранчимэг
E-POSTER ИЛТГЭЛ
ТЭРГҮҮН БАЙР: “Мэс заслын тусламж үйлчилгээний үеийн эмнэлгийн ажилтны мэргэжлийн өртөлтийг үнэлэх” (Салбар эмнэлэг – Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасаг)
Илтгэгч: Т.Болортуяа, Э.Хулан, Г.Урангоо, Г.Ганцэрэн
Удирдсан: Б.Мөнхбаяр
ШИЛДЭГ ИЛТГЭГЧ: “Гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөний GCS болон хүүхэн харааны үнэлгээний сувилахуй” (Толгойн мэс заслын тасаг)
Илтгэгч: О.Солонго, Б.Тунгалаг, Ц.Болортуяа, Н.Кундыз, Х.Бат-Ууган
Удирдсан: Б.Онондарь
Түүнчлэн “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” эрдэм шинжилгээний XXVI хуралд оролцогсдыг ГССҮТ-ийн нийт тасаг, нэгжүүдийн хандиваар урамшуулж, гарын бэлэг гардуулсан байна.



