• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ГССҮТ, БНСУ-ЫН “ONHARANG GROUP” БОЛОН “BNR WORLD” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА...

    ГССҮТ, БНСУ-ЫН “ONHARANG GROUP” БОЛОН “BNR WORLD” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн захирал Э.Галбадрах БНСУ-ын “OnHarang Group” болон түүний салбар “BnR World” компанийн удирдлагуудтай уулзаж,  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
    Уулзалтын үеэр талууд эрүүл мэндийн салбарт дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
    Тухайлбал, эмнэлгүүдийн хооронд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад хангамжийг дроны тусламжтайгаар түргэн шуурхай, цаг алдалгүй тээвэрлэх боломжийг хэлэлцэж, уг технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар тохиролцлоо.
    Дроноор тээвэрлэх технологийг нэвтрүүлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн хүргэлтийн хугацааг богиносгох, яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, эмнэлгүүдийн логистикийн үйл ажиллагааг илүү үр ашигтай зохион байгуулах боломж бүрдэх юм.
    Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарт технологид суурилсан шинэ шийдлүүдийг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой юм.