ХҮҮХДИЙГ ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ СХД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ БОЛЛОО...

ХҮҮХДИЙГ ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ СХД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ БОЛЛОО...

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх сургалт”-ыг энэ сарын 10-ны өдөр СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.

Тус сургалтанд СХД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч зэрэг нийт 60 хүн хамрагдсан юм.

Энэ удаагийн сургалтаар:

  • ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Энхбаяр “Осол гэмтлийн өнөөгийн байдал”, “Хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлье”, “Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь”,
  • ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Ч.Ууганбаяр “Хүүхдийг түлэгдэлт, осголт, хөлдөлтийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийг зөв үзүүлэх нь”,
  • ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Т.Дуламжав “Зам тээврийн ослоос хүүхдийг сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл хүргэсэн юм.

Түүнчлэн ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Золжаргал “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн сургалтын модуль багц-”ыг танилцууллаа.