“ОЮУНЛАГ ОЮУТАН-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ 20 ОЮУТАНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ...

“ОЮУНЛАГ ОЮУТАН-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ 20 ОЮУТАНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ...

АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн сургуулиас зохион байгуулсан зохион байгуулсан “Оюунлаг оюутан-2023” оюутны эрдэм шинжилгээний хуралд Гэмтэл согог судлалын үндэсний төв дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд сувилахуйн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хувийн болон салбар сургууль, эрүүл мэндийн байгууллага, гадаадын сургуулийн төлөөллүүд оролцсон байна.

“Оюунлаг оюутан-2023” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр суралцаж буй оюутан залууст амжилт хүсч, гарын бэлэг гардуулсан бөгөөд цаашид ажлын байр болон мэргэшүүлэх сургалт зэрэг бүх тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.