“НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

“НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн мэргэжлийн албанаас сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” эрдэм шинжилгээний XXIII хурлыг амжилттай зохион байгуулж, туршлагаа солилцлоо.

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан “Бидний сувилагчид-Бидний ирээдүй” аяны хүрээнд зохион байгуулсан хуралд төвийн 70 гаруй сувилагч хамрагдан нийт 11 илтгэлээс зургаан илтгэлийг хэлэлцүүлж, таван илтгэл ханын постероор тавигдсан байна.

Эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан шилдэг илтгэлүүдийг танилцуулъя.

ШИЛДЭГ ИЛТГЭЛ:

  • 1-р байр: Түлэгдлийн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч Ө.Эрдэнэцэцэг нарын “Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт эмчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүн” судалгаа
  • 2-р байр: Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч М.Цэрэнпүрэв нарын “Төвийн венийн гуурсны хүндрэл ба түүнээс сэргийлэх нь” судалгаа
  • 3-р байр: Хавсарсан гэмтлийн тасгийн сувилагч Ө.Зулцэцэг нарын “Цээжний хөндийн гэмтлийн үеийн мэс засал эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдэд үзүүлж буй сувилахуйн тусламжийн байдлыг үнэлэх нь” судалгаа
  • Тусгай байр: Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант Д.Түмэнхүү нарын “Хэвтэн эмчлүүлэгчдийн элэгний ферментийн ихсэлтийг тодорхойлох” судалгаа

#ХАНЫН ИЛТГЭЛ:

  • Тусгай байр: Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч М.Пүрэвсүрэн нарын “Гавал тархины гэмтэлтэй өвчтөний толгойн өвдөлтийг судлах нь” судалгаа