ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭД ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭД ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

 

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн мэргэжлийн албанаас Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран зорилтот бүлгийнхэнд чиглэсэн сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Аяны хүрээнд тус дүүргийн 7, 9 дүгээр хорооны 11 иргэнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж, гэрийн нөхцөлд байнгын асаргаа сувилгаа хийхэд нэн шаардлагатай хэрэгцээт зүйлс болон ахуйн хэрэглээний эд зүйлийг гардуулж өглөө.

Түүнчлэн Сувилахуйн мэргэжлийн албанаас Нийгмийн эрүүл мэндийн албатай хамтран Баянгол дүүргийн “Шүтээн үрс”, 94 дүгээр цэцэрлэг, 13 дугаар сургуулийн нийт 200 хүүхдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх (түлэгдэлт, бүх төрлийн уналт, зам тээврийн осол), гарын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх мэдлэг, дадал олгох сургалтыг нас насны онцлогт нь тохируулан зохион байгуулж ажилласан байна.