MN
    Лавлах утас

    Бүтэц зохион байгуулалт

    Салбар эмнэлгийн эмнэлзүй хариуцсан дэд захирал

    ×

    Сувилахуй хариуцсан дэд захирал

    ×

    Түлэгдэлтийн төв

    ×

    Спортын гэмтлийн төв

    Спортын гэмтлийн төв

    ×

    Ясны эмгэгийн мэс заслын тасаг

    Ясны эмгэгийн мэс заслын тасаг 

    ×

    Нөхөн сэргээх мэс заслын тасаг

    Нөхөн сэргээх
    мэс заслын тасаг

    ×

    Сэргээн засах эмчилгээний тасаг

    Сэргээн засах
    эмчилгээний тасаг

    ×

    Эрчимт эмчилгээний тасаг

    Эрчимт эмчилгээний тасаг

    ×

    Яаралтай тусламжийн тасаг

    Яаралтай тусламжийн тасаг

    ×

    Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасаг

    Мэс засал,
    мэдээгүйжүүлгийн тасаг 

    ×

    Амбулаторийн нэгдсэн тасаг

    Амбулаторийн нэгдсэн тасаг 

    ×

    Сувилахуйн алба

    Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, мэргэжлийн болон ёc зүйн зөрчил, харилцаа хандлагатай холбоотой эрсдэл гapгaxaac урьдчилан сэргийлж ажиллах;

    Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний тусламж, үйлчилгээний чанар, халдвар хамгааллын дэглэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимын хэрэгжилтэд хяналт тавих;

    Төвөөр үйлчлүүлж буй хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, дүгнэлт хийж ажиллах;

    Шинэ төгсөж ирсэн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнийг ажлын байран дээр нь дадлагажуулах сургалтыг зохион байгуулах;

    Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний хүний нөөцийн хөгжил, сургалт, нийгмийн асуудлыг холбогдох нэгжтэй хамтран шийдвэрлэх;

    Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, сунгуулах мэргэжлийн зэрэг горилох, ахиулахад бэлтгэх;

    Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд судалгааны арга барил эзэмшүүлэх, төгсөлтийн дараах сургалт, багц цагийн сургалтад тогтмол хамруулж, биелэлтийг хангах;

    Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын төлөвлөгөө гapгax, судалгаа шинжилгээний ажил хийхэд нь дэмжлэг үзүүлэх.

    ×

    Эмнэлзүй хариуцсан дэд захирал

    ×

    Яаралтай тусламжийн тасаг

    Яаралтай тусламжийн тасаг

    ×

    Амбулаторийн тасаг

    Амбулаторийн тасаг 

    ×

    Эрчимт эмчилгээний тасаг

    ×

    Сэргээн засах эмчилгээний тасаг

    Мэдээлэл 

    ×

    Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг

    Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг 

    ×

    Толгойн мэс заслын тасаг

    Толгойн мэс заслын тасаг 

    ×

    Хавсарсан гэмтлийн мэс заслын тасаг

    Хавсарсан гэмтлийн мэс заслын тасаг 

    ×

    Нурууны мэс заслын тасаг

    Нурууны мэс заслын тасаг 

    ×

    Гар сарвууны мэс заслын тасаг

    Гар сарвууны
    мэс заслын тасаг

    ×

    Хүүхдийн мэс заслын тасаг

    Хүүхдийн мэс заслын тасаг

    ×

    Насанд хүрэгсдийн мэс заслын тасаг

    Насанд хүрэгсдийн
    мэс заслын тасаг

    ×

    Хэвтэн эмчлүүлэх амбулаторийн хэсэг

    Хэвтэн эмчлүүлэх амбулаторийн хэсэг

    ×

    Халдварын сэргийлэлт, хяналтын алба

    Халдварын сэргийлэлт,
    хяналтын  алба

    ×

    Клиник эм зүйн алба

    Эмийн эмчилгээг үр дүнтэй, тасралтгүй явуулах, эмийн аюулгүй байдлыг хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үр дүнтэй, аюулгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай эмээр тасралтгүй, хүртээмжтэй хангах;

    Эмнэлзүйн нотолгоонд суурилсан эм зүйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

    Эмийн харшил, үл нийцэл, эсрэг заалт, урьд өмнө тохиолдож байсан гаж урвал зэрэг эм, эмчилгээний түүхийг өвчтөний түүхийн заагдсан хэсэгт нягт нямбай бүртгэх, эм хэрэглэхийн өмнө дахин үнэлгээ хийгдэх нөхцөлийг хангах;

    Эмнэлзүйн оновчтой шийдвэр гаргахад туслах, эмийн хэрэглээг боловсронгуй болгох ажилд үнэлгээ хийж, хэрэгжилт, сайжруулалтыг хариуцан ажиллах, удирдамж, заавар, зөвлөмж боловсруулах ажлыг дэмжиж оролцох;

    Урвалж бодис, уусмал, эмийн хэрэгцээнд тулгуурлан захиалгын сонголт, шаардлагад нийцүүлэн хэрэгцээг хангах үр дүнтэй хувилбарыг хэрэгжүүлж ажиллах;

    Төвийн эмийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжилтийг хангах;

    Эмийн санд тавигдах нийтлэг шалгуурын дагуу өдөр тутмын хүний нөөц, дэд бүтэц, аюулгүй байдлын зохион байгуулалтыг хангах;

    Яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах;

    Эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчдийн эмийн зохистой хэрэглээ, шинэ эмийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, мэдээ мэдээллийг хүргэх, эмзүйн мэргэжлийн арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллах;

    Эмийн жор бичилт, жороор олгох эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх, судлах, нян эмэнд тэсвэржихээс урьдчилан сэргийлэх;

    Эм, эмнэлгийн хэрэгслийн зарцуулалт, эмийн нөөцийн бэлэн байдалд хяналт тавих, холбогдох тайлан, мэдээллийг эрх бүхий албан тушаалтанд хуулийн хугацаанд нь хүргүүлэх;

    Амбулаторийн эмийн сангийн үйл ажиллагааг зохион байгуулж, өдөр тутмын дэмжлэгт удирдлагаар хангаж ажиллах;

    ×

    Лабораторийн нэгдсэн тасаг

    Лабораторийн нэгдсэн тасаг

    ×

    Дүрс оношилогооны тасаг

    Дүрс оношилогооны тасаг

    ×

    Хоол эмчилгээний алба

    Хоол эмчилгээний алба

    ×

    Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал

    ×

    Эдийн засаг төлөвлөлт, маркетингийн алба

    • Төвийн стратегийн хөгжилтэй холбоотой харьцуулсан болон эдийн засаг, үр ашгийн судалгааг тогтмол хийж, үр дүнд суурилан төлөвлөлтийг хийх, хянах, сайжруулах;
    • Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, дээд байгууллагын үүрэг даалгавар, төвийн захирлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тухайн  жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тушаалын хэрэгжилтийг нэгтгэх; 
    • Орлого, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зардлын зарцуулалтыг төлөвлөх, үр дүнг тооцоолох;
    • Тусламж, үйлчилгээний өртөг, үр ашиг, үр дүнг тооцоолох, эм, эмнэлгийн  хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад хэрэгцээт эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаа хийх;
    • Хөрөнгийн болон санхүүгийн эрсдэлийн судалгаа хийх;
    • Төвийн ололт, амжилт, сайн туршлага, хөгжил  дэвшлийг олон нийтэд мэдээлэх, таниулах, байгууллагын албан ёсны үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжлэгт удирдлагаар хангах;
    • Цаг үеийн асуудлаар төвийг төлөөлөн олон нийтийг нэгдсэн мэдээллээр хангах;
    • Гадаад, дотоод хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, албан уулзалт, зөвлөгөөн, ярилцлагын бэлтгэл ажлыг хангах;
    • Хөгжингүй орнуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээний адил зэрэглэлийн байгууллагууд (их сургуулийн эмнэлэг, оношилгоо эмчилгээний төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв) болон гадаадын төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээ хэлэлцээрийг хууль, тогтоомжийн дагуу байгуулах, гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, тайлагнах;
    • Төвийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, цаг үеийн мэдээ мэдээллийг түгээх, байгууллагын албан ёсны цахим хуудасны мэдээллийн санг баяжуулах;
    • Гадаадын байгууллагуудаас тус төвд хэрэгжүүлж буй хамтарсан төслийн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцох.
    ×

    Эрүүл мэндийн даатгалын зохицуулалтын алба

    Төвийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол, бусад хууль, тогтоомжтой уялдуулан үйл ажиллагааг зохион байгуулах, бүтцийн нэгжүүдийг арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлэх;

    Үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх талаар арга хэмжээ зохион байгуулах;

    Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн статистик мэдээ, мэдээллийг нэгтгэх, тайлагнах, дүн шинжилгээ хийх, удирдлагад танилцуулах;

    Албаны хамаарах асуудлаар дээд шатны байгууллага болон хэрэглэгчдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, үнэн зөв гаргаж өгөх;

    Даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын байгууллагатай хийсэн гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэх;

    Төвийн хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг мөрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах;

    Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулж, удирдлага болон дээд шатны байгууллагад танилцуулах, санал хүргүүлэх.

    ×

    Статистик, тандалт судалгааны алба

    Төвийн үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ, мэдээллийг батлагдсан журмын дагуу цуглуулах, бүртгэх, нэгтгэх, эргэн мэдээлэх, дамжуулах, тайлагнах, мэдээллийн сан үүсгэх ажлыг хариуцан ажиллах;

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний үндсэн үзүүлэлтийг тооцох, тусламж үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулахад шаардлагатай дүн шинжилгээ бүхий мэдээллийг бэлтгэх;

    Төвийн үйл ажиллагааны мэдээг сар, улирал, жилээр батлагдсан журам зааврын дагуу холбогдох дээд шатны байгууллагад тайлагнаж, 5 болон түүнээс дээш жилийн байдлаар хөдлөл зүйг гарган дүн шинжилгээ хийх;

    Осол, гэмтлийн шалтгаант өвчлөлийн шалтгаан, тархалтыг судалж, тандалт судалгааны чиглэлээр бусад эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;

    Хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандан судалж, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаанд хамтран ажиллах;

    Хүн амын дундах осол гэмтлийн шалтгаант өвчлөлийг тандах, эрт илрүүлэх, үзлэг шинжилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран зохион байгуулах;

    Статистик мэдээлэл, тандалт, судалгааны тоо баримт, өгөгдлийг боловсруулахад хууль, тогтоомж болон энэ дүрэмд нийцүүлэн эх сурвалжийн үнэн зөв, алдаагүй байх шаардлагыг хангуулж ажиллах.

    ×

    Эрдэм шинжилгээ, сургалтын алба

     

    Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ хууль, тогтоомж болон судлаачийн ёс зүйг баримтлан,  хараат бус, үнэн зөв, шинжлэх ухаанд суурилсан үр дүнг бий болгоход анхаарч ажиллах;

    Төвийн хөгжлийн бодлоготой уялдуулан сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны чиглэлээр хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх;

    Судалгаа, инновацын чиглэлээр шинэ бүтээл гаргахад идэвхтэй манлайлж оролцох;

    Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн чиг үүргийн хүрээнд үндэсний хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөр, стратегийн хэрэгжилтийг хангах, ажилд манлайлан оролцох;

    Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандартыг боловсруулахад мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах;

    Эрдмийн зөвлөлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах;

    Судалгаа, шинжилгээний ажилд мэдээний сан үүсгэх;

    Олон улсын дэвшилтэт шинэ технологи, анагаах ухааны ололт амжилт, сайн туршлагыг нэвтрүүлэх санал, зөвлөмж боловсруулах;

    Олон улсын байгууллагуудаас тус төвд хэрэгжүүлж буй хамтарсан төслийн баримт бичгийг боловсруулах, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, үр дүнг тооцох.

    Гадаадын эмнэлгийн болон бусад байгууллага, олон улсын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий судалгааны төв, сан, холбоод, хувь хүмүүстэй хамтран ажиллах, шинэ технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийх, сургалт семинар зохион байгуулах;

    Монгол Улсад оношлох, эмчлэх бололцоогүй нэн төвөгтэй, өндөр технологийн тусламж, үйлчилгээ шаардлагатай өвчтөнүүдийг тусламж үзүүлэх бололцоотой гадаадын эмнэлгүүдэд илгээх, зайн оношилгоонд хамруулах, эргэх холбоотой ажиллах;

    Төвийн хөгжлийн түүхтэй холбоотой материалын бүрдэлт, бичилт, түүний баяжуулалт, хөгжүүлэлтийг хариуцах;

    Суралцагчдын мэдээллийн сан бүрдүүлэх;

    Олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинарыг өөрийн оронд зохион байгуулах.

     

    ×

    Мэдээлэл технологийн алба

     

    Төвийн хэмжээнд цахим бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах, боловсруулах, баяжуулах, ашиглах журмыг батлуулан мөрдүүлэх, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, санал боловсруулан шийдвэрлэх;

    Алба нь үйл ажиллагаандаа хууль, тогтоомж болон энэхүү дүрмийг үндэслэн хүний эрүүл мэнд, хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой мэдээллийн нууцыг чандлан хадгалах, хамгаалах;

    Энэхүү дүрмийн 6.14.2-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нууцтай холбоотой баримт бичгийн нууцлалын зэрэглэлийг тогтоох, нууцлалын баримт бичиг материалыг ашиглах, хамгаалах, нууцлал бүхий баримт материалтай танилцах, ашиглах эрх бүхий албан тушаалтныг тодорхойлохтой холбоотой журмыг боловсруулж, төвийн захирлаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих; 

    Төвийн бүтцийн нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, програм хангамжуудын ашиглалт, ажиллагааны хэвийн байдлыг хангаж ажиллах;

    Мэдээллийн технологийн ойлголт, эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, мэдээллээр хангах чиглэлээр зөвлөмж гаргах, сургалт зохион байгуулах;

    Төвийн үйл ажиллагаанд төрийн эрх бүхий байгууллагаас баталсан кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг журмыг дагаж мөрдүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журамд нийцсэн дотоод журмыг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх холбогдох төвтэй хамтран ажиллах;

    Кибер аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг төлөвлөж Санхүү бүртгэлийн албаны саналыг үндэслэн төвийн удирдлагуудад танилцуулах;

    Мэдээллийн системийн үйлдлийн бүртгэлийг кибер аюулгүй байдлын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалах;

    Төвийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, эдийн засгийн үр ашгийг сайжруулахад манлайлж оролцох;

    Сүлжээний нууцлал, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн мэдээллийн технологийн учирч болох эрсдэлийг судлан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;

    Төвийн хэмжээнд ажиллаж буй камерын ажиллагааг хариуцан ажиллаж, дата мэдээллийн нууцлалыг чанд хадгалах;

    Төвийн дотуур холбооны хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах;

    Хэрэглэгчдэд сүлжээний орчинд хэвийн ажиллах боломжийг бүрдүүлэх.

     

    ×

    Нийгмийн эрүүл мэндийн алба

    Холбогдох хууль, тогтоомж, төсөл,  хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх, осол гэмтэл, хүчирхийлэлд хүргэж байгаа нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйлсийг судлах, урьдчилан сэргийлэх, бууруулах зөвлөмж боловсруулах, бусад салбартай хамтран ажиллах, хүчирхийлэлд өртөгсдөд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах;

    Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд  чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг удирдлагад тайлагнах;

    Төвийн албан хаагчдын өвчлөлийн судалгаанд суурилан бүлэгчилсэн эрүүлжүүлэлт, дасгал хөдөлгөөн, хоол зүйн тусламж, үйлчилгээний хөтөлбөрийг үе шаттайгаар зохион байгуулж, үр дүнг тайлагнах;

    Хүн амын эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүй, бие бялдар, зөв хооллолтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа төлөвлөн, хэрэгжилтийг төлөвшүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах;

    Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны болон нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж, үйлчилгээг өргөжүүлэх замаар зан үйлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх;

    Хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан, үр дагаврыг судлах, эрт сэрэмжлүүлэх, өвчний эрт илрүүлэг, хяналтын тогтолцоог бүрдүүлэх үйл ажиллагааг хариуцах;

    Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, тухайн чиглэлээр бусад байгууллагатай хамтран ажиллах.

    ×

    Аж ахуй, инженер техникийн алба

    Төвийн барилга байгууламж болон түүний дулаан, цахилгаан, усан хангамж, агааржуулалт, тавилга эд, аж ахуй, эзэмшлийн зам талбайн бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хариуцах;

    Барилга байгууламжийн гадна, дотор талын их болон урсгал засвар, тохижилтыг хариуцах;

    Дулаан, цахилгаан, усан хангамж, агааржуулалтын хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хариуцах;

    Дулаан, цахилгаан, усан хангамж, агааржуулалт, зам талбайн хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан тоног төхөөрөмж болон барилга байгууламжид тавигдсан цахилгаан хөдөлгүүр, цахим тоноглолтойгоос бусад /мужаан засаж болох/ аж ахуйн эд хогшлын бүрэн бүтэн байдал, зөөлөн эдлэлийн оёдол засвар, үйлчилгээг хариуцах;

    Зураг, төсөв гаргах, барилга байгууламж, аж ахуйн эд хогшил, бараа материал, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

    Аж ахуйн эд хогшил, барилга байгууламж, зам талбайд шинээр үүссэн эвдрэлийг засварлах;

    Түргэн тусламжийн автомашины бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцан, тээврийн үйлчилгээг зохион байгуулах;

    Төвийн барилга, байгууламжийн насжилт, эрсдэлийг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж баталгаажуулах, ашиглалт, өөрчлөлт, шинэчлэлтэд хяналт хийж, зөвлөмж гарган ажиллах;

    Галын аюулгүй байдал, шугам сүлжээний хэвийн, аюулгүй ажиллагааг хангах, төлөвлөгөөт үзлэг, хяналт, шалгалт хийх;

    Төвийн дулаан, цахилгаан, усан хангамж, цахилгаан шат, галын аюулгүй байдлын аюулгүй ажиллагааг хангаж, батлагдсан аюулгүй ажиллагааны заавар, журам, зөвлөмжийн дагуу техникийн үзлэг үйлчилгээ, урсгал засваруудыг хийж, аваар осол гарах эрсдэлээс сэргийлж ажиллах.

    ×

    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба

    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх заавар, ном, товхимол, зөвлөмж боловсруулах, хэвлэн нийтлэх, батлуулах, холбогдох тушаал шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахад шаардлагатай төсөв хөрөнгийн асуудлыг холбогдох албан тушаалтанд танилцуулан шийдвэрлүүлэх;

    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ойрын болон хэтийн байдлыг судлах, төлөвлөх, төвийн технологийн үнэлгээ, тохирох тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, мэдээллийн сан бүрдүүлэх;

    Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах, ашиглалтын зардлыг багасгах талаар арга хэмжээ авах, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллах;

    Төвийн хэмжээнд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээний зааварчилгааг бүрдүүлж, аппарат төхөөрөмжид хийсэн засвар үйлчилгээний талаарх мэдээллийг техник ашиглалтын паспортад тэмдэглэх, үзлэг хийх ажлыг зохион байгуулах;

    Тоног төхөөрөмжийн хэт ажиллагаа, технологийн ажилбараас гарсан гэнэтийн эвдрэл гэмтлийн шалтгааныг судлан тогтоож, актыг гаргах, засварлах;

    Үйлчлүүлэгчийн эмчилгээ, оношилгоонд хэрэглэж байгаа нийт тоног төхөөрөмж, аппарат, хэрэгслийн аюулгүй ажиллагааны ангиллыг олон улсын жишгийн дагуу тогтоож, тухайн ангилал бүрт аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх ажлыг зохион байгуулах;

    Тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн цаашид шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалт, хангамжийн санал боловсруулж шийдвэрлүүлэх;

    Шинээр авахаар төлөвлөж буй аппарат, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах;

    Аппарат, тоног төхөөрөмжийн техник үйлчилгээнд шаардлагатай сэлбэг, туслах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, гэнэтийн аваар ослын үед хэрэглэгдэх сэлбэг, материалын нөөцийн төлөвлөлтийг хийж, бэлэн байдлыг хангаж ажиллах;

    Нарийн ажиллагаатай техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, анхан шатны үйлчилгээний заавраар түүнийг ажиллуулдаг эмч, сувилагч, лаборант, рентген техникч нарт байнгын сургалт явуулах, гарын авлага гаргах.

    ×

    ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

    ×

    Удирдлагын зөвлөл

    ×

    Эрдмийн зөвлөл

    text

    ×

    Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба

    Чанар, дотоод хяналтын алба

    ×

    Хүний нөөцийн алба

    Салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлого, стратегитай уялдуулан төвийн хүний нөөцийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн зохион байгуулах;

    Албан хаагчдын хувийн хэрэг, холбогдох баримт бичгийг тогтоол, шийдвэрийн дагуу бүрдүүлэлт хийж, хөтлөх;

    Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;

    Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах;    

    Эрхэлсэн чиг үүргийн хүрээнд тайлан мэдээг нэгтгэн хэрэгжилтийг  захиралд тайлагнах;

    Төвийн хөгжлийн стратегитай уялдуулан хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах;

    Нийгмийн баталгааны судалгааг тогтмол хийж, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

    Хүний нөөцийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хувь хүний нууцыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;

    Хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичгийг боловсруулах, шинэчлэх, сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах;

    Дээд шатны байгууллагаас ирүүлсэн хууль, дүрэм, журам, сайдын тушаалыг бүртгэж, танилцуулах, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;

    Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, ёс зүйн зөрчлөөс сэргийлэх  арга хэмжээг зохион байгуулах.

    Ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх

    ×

    Санхүү бүртгэлийн алба

    Төвийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Монгол Улсын Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Шилэн дансны тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудад нийцүүлэн зохион байгуулах;    

    Эрхэлсэн чиг үүргийн хүрээнд санхүүгийн болон бусад тайлан мэдээг нэгтгэн дээд шатны эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүлэх;

    Жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгууллагын болон үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлага, үр ашгийн тооцоо, судалгааны үндсэн дээр боловсруулах;

    Мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, дансны өглөг, авлагын удирдлагыг хэрэгжүүлж, төвийн санхүүгийн гүйцэтгэлийн хүрэх үр дүнг тодорхойлох, үнэлэх, тайлагнах;

    Өртөг, зардлын дүн шинжилгээ хийх, нөөцийн үр ашигтай зарцуулалтыг эрэлхийлэх;

    Төсвийн  хуваарийг боловсруулах;

    Төсвийн төслийг тусламж, үйлчилгээний тоо, төрөл, үйл ажиллагааны хүрээ, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээ, өвчлөлийн байдал зэрэгт үндэслэн боловсруулах;

    Үйл ажиллагаанаас гарсан өглөг, авлагын тооцоог сар бүр гаргаж, үлдэгдлийг барагдуулах, найдваргүй өр, авлага үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах;

    Санхүү, төлбөр тооцоо, бүртгэлийн програм хангамжуудын ашиглалт, хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах;

    Санхүүгийн ил тод байдал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах;

    Хөрөнгийн үлдэгдэл, ашиглалт, зарцуулалтад бүртгэлээр хяналт тавих үйл ажиллагааг тогтмолжуулах, сайжруулах.

    ×

    Гэмтэл согог судлалын үндэсний төв

    Урьдчилан сэргийлэх

    Тусламж үйлчилгээ

    Developer by: Sodonsolution LLC