Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үйлчлүүлэгч ТА Хэвтэх бичгийг үндэслэн Даваа гаригаас Баасан гаригуудад 8.30-16.00 цагийн хооронд Амбулаторийн цахим бүртгэлийн №3, Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 24 цагаар ӨВЧНИЙ ТҮҮХ нээж, тасагт хэвтүүлнэ.

  •  Даатгуулагчийн өвчний учир, эмчийн заалтаар хийлгэсэн мэс заслын тусламж, үйлчилгээний тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. Тус эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх 436 ортой ажиллаж байна.
  •  Хэвтэн эмчлүүлж байгаа даатгуулагчдын зонхилон тохиолдож буй гэмтэл нь гавал тархины гэмтэл, дунд чөмөгний хугарал, гар сарвууны гэмтэл, түлэгдэлт зэрэг бүх төрлийн гэмтлүүд орж байна. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг авсан даатгуулагч эрүүл мэндийн даатгалын  шимтгэл төлсөн иргэд оношийн хамааралтай бүлгээс шалтгаалан 15 хувийн төлбөрийг иргэн даатгуулагчид төлнө. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтан, малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн 15 хувийн хамтын төлбөр төлнө.
  •  Эрүүл мэндийн тухай хуулийн 24,4-д заасны дагуу эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авна. ГССҮТөвийн захирлын 2022 оны 11 сарын 29-ны өдрийн 163/А тушаалаар даатгуулагч өөрөө төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон.
  •  Харин төрөөс шимтгэлийг нь хариуцан төлдөг дараах даатгуулагч хамтын төлбөргүйгээр хэвтэн эмчлүүлнэ.
  • Үүнд: 0-18 насны хүүхэд
  • Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн
  •  Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн
  •  Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх/эцэг/
  •  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  •  Ял эдэлж байгаа ялтан
  •  Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч.