• National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
  • ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН САЛБАР АХЛАХ, ТЭРГҮҮЛЭХ, ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН ЭМЧ НАРААР БҮЛ НЭМЛЭЭ...

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН САЛБАР АХЛАХ, ТЭРГҮҮЛЭХ, ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН ЭМЧ НАРААР БҮЛ НЭМЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо”-ноос хамтран Эрүүл мэндийн хөгжийн төвийн захирлын 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны А/47 тоот тушаалаар батлагдсан хуваарийн дагуу гэмтэл согог судлалын эмч мэргэшлээр ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг горилж буй эмч нарын мэргэшлийн зэргийн онол, дадлагын шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
    Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нээс энэ сарын 1-ний хооронд зохион байгуулсан энэхүү шалгалтанд ГССҮТ, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас гадна Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Булган, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд оролцсон юм. 
    Тус шалгалтаар ахлах зэргийн эмч 13, тэргүүлэх зэргийн эмч 19, зөвлөх зэргийн эмч 6 шалгарсан бөгөөд гэмтэл согогийн судлалын салбартаа мэргэжлийн ур чадвар, мэргэшсэн мэдлэг туршлага, амжилт бүтээлээрээ түүчээлэн ажиллахаар боллоо.