Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо”-ноос хамтран Эрүүл мэндийн хөгжийн төвийн захирлын 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны А/47 тоот тушаалаар батлагдсан хуваарийн дагуу гэмтэл согог судлалын эмч мэргэшлээр ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг горилж буй эмч нарын мэргэшлийн зэргийн онол, дадлагын шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нээс энэ сарын 1-ний хооронд зохион байгуулсан энэхүү шалгалтанд ГССҮТ, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас гадна Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Булган, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд оролцсон юм.
Тус шалгалтаар ахлах зэргийн эмч 13, тэргүүлэх зэргийн эмч 19, зөвлөх зэргийн эмч 6 шалгарсан бөгөөд гэмтэл согогийн судлалын салбартаа мэргэжлийн ур чадвар, мэргэшсэн мэдлэг туршлага, амжилт бүтээлээрээ түүчээлэн ажиллахаар боллоо.





Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж
Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn