Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн зүгээс тус байгууллагын ажилтнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, мэргэжлийн зөвлөгөө, үзлэг шинжилгээ зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьсон бол, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь байгууллагын цахилгааны аюулгүй байдлыг хангах, цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэгт хамтран ажиллах юм.
Мөн энэхүү хамтын ажиллагаа нь ажилчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.



Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж
Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn