Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд чөлөөт цагаараа спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, илүүдэл жингээ хасах, эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг дадал болгон төлөвшүүлэх зорилготой олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.
Энэ хүрээнд өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулагдсан "Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээнд байгууллага, хамт олноороо амжилттай оролцлоо.
Тус гүйлтийн тэмцээнд ГССҮТ-өө төлөөлөн нийт 50 хүн оролцсоноос:
21 км -9
10 км -19
5 км -22 эмч, эмнэлгийн мэргэжилтэн гүйсэн байна.
Мөн энэ өдөр ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төв болон Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч, мэргэжилтнүүд “SDY” эрүүл мэндийн хороотой хамтран “Улаанбаатар марафон-2026” гүйлтийн тэмцээнд оролцож буй иргэдэд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.
ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ЭРХЭМЛЭЖ, ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА.




Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж
Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn