Мэдээ мэдээлэл
Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2026 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Энэтхэг Улсын Гар, сарвууны бичил болон нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай эмч, доктор Нийраж Годаратай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нарийн мэргэжлийн үзлэг хийж, зөвлөгөө өгөв.
ГССҮТөвөөс дунд шатны менежерүүд болон тасаг, нэгжийн удирдлагуудад зориулсан чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад тус төвийн Дэд захирал, Тасгийн эрхлэгч, Албаны дарга, Ахлах сувилагч, Менежер болон Мэргэжилтнүүд хамрагдав.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, үйл ажиллагаа төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Батзориг, Өмнөговь аймгийн Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сангийн гүйцэтгэх захирал М.Халиун, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан түншлэл, нийгмийн хөгжлийн менежер Н.Батнаран нар өнөөдөр Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Ханбогд сумын Эрүүл мэндийн төв, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан хамтран хэрэгжүүлж буй “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2025–2027”-ын хүрээнд гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгаас “Ротари” олон улсын байгууллагатай хамтран 0-2 насны хүүхдийн тавхайн гажиг хөгжлийн эрт илрүүлгийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх төслийн нээлт өнөөдөр боллоо.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Халлим их сургуулийн Ханганг Соншим эмнэлгийн дарга, Солонгосын түлэнхийн нийгэмлэгийн тэргүүн, Түлэнхийн сангийн захирал Хо Жүн тэргүүтэй эмч, мэргэжилтнүүдийн баг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлэгт ажиллаж, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээ болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж хамтран ажиллалаа.
“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран “Эрдэмтэй хүүхэд-Эх орны ирээдүй” өдөрлөгийг уламжлал болгон 11 дэх жилдээ зохион байгууллаа.
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын эмнэлгийн дэд захирал Шү Юн Шен тэргүүтэй эмч, мэргэжилтнүүдийн баг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд айлчилж, эмнэлгийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Eejii.org” сангийн хамтын ажиллагааны дагуу 2026 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хоёр сарын хугацаанд сайн дурын ажилтнууд тус төвийн Амбулаторийн тасаг, Яаралтай тусламжийн тасагт хөтөч, зөвлөн туслагчаар ажилласан билээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Нарны шаргал тусгал” төрийн бус байгууллагатай хамтран эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан соёл, ёс зүй, хууль эрх зүй, хөгжлийн цуврал сургалтыг зохион байгуулж буй билээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, хүний нөөцийн албанаас энэ сарын 14, 21-ний өдрүүдэд нийт удирдах албан тушаалтан, эмч мэргэжилтнүүдэд зориулсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, зөрчлийн тохиолдолд тооцох хуулийн хариуцлага, урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд байгууллагын асрагч, үйлчилгээний ажилтнуудад зориулсан хөдөлмөрийн харилцаа, соёл, ёс зүйн сургалтыг зохион байгууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төв, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сувилахуйн сургуулийн оюутнууд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс шинээр ажилд орсон ажилтнуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, 8 дугаар хорооны Ахмадын хороотой хамтран тавдугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадуудад зориулсан сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) болон БНХАУ-ын Бээжин хотын “Юникейр” эмнэлгийн төлөөлөгчид албан уулзалт зохион байгуулж, хоёр байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой нийгмийн арт хөдөлгөөнийг зохион байгууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл энэ сарын 28-ны өдөр БНХАУ-ын “Hunan” хүүхдийн эмнэлгийн ерөнхийлөгч Xia Zhenghui болон холбогдох албаны хүмүүс, эмч мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өдгөө 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Эх үрсийн баярын өдөрлөг” өнөөдөр боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор төрийн албан хэргийг кирилл болон Монгол бичгээр хослон хөтлөх, цаашид Монгол бичигт үе шаттайгаар шилжих бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс цуврал сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас резидент эмч нарын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Ур чадварын тэмцээн-2026” амжилттай болж өндөрлөлөө.