• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ, ХАНБОГДЫН ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР ОЮУ ТОЛГОЙН САН ТҮНШЛЭЛ, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА...

    ГССҮТ, ХАНБОГДЫН ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР ОЮУ ТОЛГОЙН САН ТҮНШЛЭЛ, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, үйл ажиллагаа төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Батзориг, Өмнөговь аймгийн Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сангийн гүйцэтгэх захирал М.Халиун, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан түншлэл, нийгмийн хөгжлийн менежер Н.Батнаран нар өнөөдөр Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Ханбогд сумын Эрүүл мэндийн төв, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан хамтран хэрэгжүүлж буй “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2025–2027”-ын хүрээнд гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


    Уг арга хэмжээнд ГССҮТ-ийн удирдлагын баг болон тус эмнэлгийн баг бүрэлдэхүүн оролцсон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлуудаа ярилцлаа. 
    Хамтын ажиллагааны хүрээнд Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, ажлын байрны дадлага, мэргэжлийн зөвлөгөө, туршлага солилцооны ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ.
    Мөн ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд Ханбогд суманд ажиллаж, иргэдэд үзлэг хийж эмчилгээ, зөвлөгөө үзүүлэхийн зэрэгцээ телемедициний зөвлөгөө хийж лавлагаа шатлалын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
    Энэхүү хамтын ажиллагаа нь Ханбогд сумын иргэдэд сумандаа гэмтэл, согогийн тусламж үйлчилгээг авч  хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

    Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж

    Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn