• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • 2026 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн нийт 15 эмч мэргэжилтнүүд гадаад улсад сургалтад хамрагдсан байна. Яаралтай тусламж, Доод мөчдийн гэмтлийн үеийн мэс засал, мэдээгүйжүүлэг, хүүхдийн гэмтлийн үеийн мэс заслын чиглэлээр сургалтад хамрагдсан ба Монгол улсад эмчлэгдэх боломжгүй мэс заслыг нутагшуулах зорилгоор эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургалтад хамруулсан. Цаашид аарцаг ясны хугарлыг бэхлэх мэс засал, нейромониторийн техникч бэлтгэх болон эрүүл мэндийн салбарын шинжлэх ухааны тэргүүлэх инновацийн тэргүүлэх чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах шаардлагатай байна

    Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж

    Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn