• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ – 2026” ҮЗЭСГЭЛЭНГИЙН “ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА...

    ГССҮТ “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ – 2026” ҮЗЭСГЭЛЭНГИЙН “ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА...

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн технологи” олон улсын үзэсгэлэн энэ жил “Шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ ирээдүй” уриан дор 27 дахь жилдээ есдүгээр сарын 25–27-ны өдрүүдэд “М Банк Арена”-д амжилттай болж өнгөрлөө.
    Үзэсгэлэнгийн үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологиудаа олон нийтэд танилцуулсан юм. Мөн хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан гэмтэл согогийн үзлэг, үений ЭХО оношилгоо, тавхайн согог илрүүлэх аппаратаар оношилгоо хийж, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэлээ.
    Эрүүл мэндийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэн, иргэдэд чиглэсэн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж “Эрүүл мэндийн технологи – 2026” үзэсгэлэнгийн “Шилдэг оролцогч, эрүүл мэндийн байгууллага”-аар шалгарлаа.
    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргаж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тасралтгүй зүтгэж буй ГССҮТ-ийн нийт хамт олондоо халуун баяр хүргэе!

    Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж

    Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn