• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ БОЛОН “ЭТҮГЭН” ИХ СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД “БАГШ-ШАВИЙН ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА...

    ГССҮТ БОЛОН “ЭТҮГЭН” ИХ СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД “БАГШ-ШАВИЙН ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Этүгэн” их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн хөдөлгөөн засалч, сувилагч нар болон “Этүгэн” их сургуулийн Сувилахуйн сургуулийн (СС) Олон улсын сувилахуйн болон хөдөлгөөн заслын ангийн оюутнуудын дунд “Багш-шавийн гэрээ” байгуулах, хамтран ажиллах арга хэмжээг зохион байгууллаа. 
    Тус арга хэмжээнд ГССҮТ-ийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал, СУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн сувилагч Г.Дэлхийцэцэг, Сувилахуйн албаны ахлах арга зүйч, СУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн сувилагч О.Сувд-Эрдэнэ, Сувилахуйн албаны арга зүйч, ЭМБУ магистр, Зөвлөх зэргийн сувилагч М.Цэрэнпүрэв, Сувилахуйн арга зүйч ЭМБУ магистр, тэргүүлэх зэргийн сувилагч Б.Цэдэнсодном, Сувилахуйн албаны арга зүйч, СУ-ны магистр, Ахлах зэргийн сувилагч Д.Дэлгэр нар оролцсон юм.
    Мөн “Этүгэн” СС-ийн захирал, БС-ны магистр, дэд, профессор Б.Оюунцэцэг, “Этүгэн” СС-ийн зөвлөх багш, СУ-ны магистр, клиникийн профессор, Зөвлөх зэргийн сувилагч О.Сарантуяа, СУ-ны магистр, сувилахуйн багш Э.Алтаншагай, Хөдөлгөөн засалч багш А.Мөнхбаяр нар хүрэлцэн ирж, “Багш-шавийн гэрээ” байгуулах үйл ажиллагаанд оролцлоо. 
    Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай хөдөлгөөн засалч, сувилагч нарын мэдлэг туршлагад тулгуурлан оюутнуудын онолын мэдлэгийг бататгаж, ажлын байран дээр дадлагажин суралцах боломжийг бүрдүүлэх зорилготой билээ. Тухайлбал:  
    Эмнэлгийн мэргэжилтнүүд багшлах эрхэм үүргээ биелүүлж, өөрийн хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн сургахын зэрэгцээ мэдлэгээ бататгах; 
    Оюутнуудыг төгсөөд ажлын байранд гарахад онол, практикийн өндөр бэлтгэгдсэн, чадварлаг мэргэжилтэн болох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн байна.  
    “Багш-шавийн гэрээ” байгуулах тус арга хэмжээнд:  
    ГССҮТ-ийн хөдөлгөөн засалч – 13, 
    ГССҮТ-ийн сувилагч – 11, 
    “Этүгэн” их сургуулийн Хөдөлгөөн заслын 301 дүгээр дамжааны оюутан – 16, 
    “Этүгэн” СС-ийн Олон улсын сувилахуйн 202 дугаар дамжааны оюутан – 11 хүн хамрагдлаа.

    Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж

    Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn