• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН 13, 93 ДУГААР СУРГУУЛИЙН  ДУНД, АХЛАХ АНГИЙН 94 СУРАГЧДАД ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

    НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН 13, 93 ДУГААР СУРГУУЛИЙН ДУНД, АХЛАХ АНГИЙН 94 СУРАГЧДАД ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

    ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Сувилахуйн алба, Сэргээн засах эмчилгээний тасаг хамтран ерөнхий боловсролын сургуулийн  дунд, ахлах ангийнханд зориулсан:
    “Сургуулийн орчинд хүчирхийллийн шалтгаант гэмтэл бэртэл, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлье”,
    ”Өсвөр насны сэтгэл зүйн онцлог”,
    “Нурууны муруйлтаас сэргийлж зөв сууж сурах нь” сэдвээр тус  сургалтыг зохион байгууллаа.
    Энэ хүрээнд 3 сарын 24 ,26 -ны өдөр тус сургуулиудын 6-10 ангийн 3 бүлгийн 94 сурагчдыг хамруулсан ээлжит сургалтаа хийлээ. 
    Тус сургалтыг ГССҮТ-ийн 
    НЭМА-ны мэргэжилтэн  Д.Энхбаяр, Б.Золжаргал,  
    Сэргээн засах эмчилгээний тасгийн их эмч Г.Түвшинзаяа, 
    Сэтгэл зүйч Л.Мягмарсүрэн, нар удирдан явуулсан бөгөөд  цахим гадуурхалтын хор уршиг, нэгэндээ үзүүлэх дэмжлэг туслалцаа, амьдралыг зөв дадал хэвшил, эрүүл мэндээ  хамгаалах энгийн арга зэрэг олон талын мэдээлэл зөвлөмжийг өгч, сурагч хүүхдүүдтэй санал сэтгэгдлээ хуваалцан ажиллаа.
    АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭХИЙН ТУЛД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО НЭН ЧУХАЛ

    Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж

    Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn