Монголын хүүхдийн гэмтэл, согог судлалын нийгэмлэгээс өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр олон улсын II хурлаа амжилттай зохион байгууллаа.
Хурлын нээлтэнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг оролцсон бөгөөд төв болон салбар эмнэлгийн эмч нараас гадна нийслэл, орон нутгийн хүүхдийн мэс засал, ортопед, травматологийн чиглэлээр ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, БНСУ болон Япон улсын зочин профессорууд уригджээ.
Хүүхдийн гэмтэл, согог судлалын салбарын хөгжил, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх зорилготой тус хурлаар олон улсын эмч нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудтай танилцаж, оношилгоо эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга технологи, бодит жишээнд тулгуурласан клиник туршлагаас хуваалцсан байна.
Энэ өдөр хуран чуулсан хүүхдийн мэс заслын эмч нар цаашид олон улсын арга технологиос тасралтгүй суралцах, мэдлэг туршлагаа солилцох, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг улам сайжруулахын төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцоллоо.
Монголын хүүхдийн гэмтэл, согог судлалын нийгэмлэгийн ээлжит олон улсын хурлыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн “Нийслэл Ротари Клуб”, “Улаанбаатар МедиКа”, “Денк Фарм”, “Сандоз”, “Болор Өлзий”, “Эко Шижир” ХХК болон хамтран ажилласан хүмүүстээ талархал илэрхийлье.







Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж
Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn