• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • “НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XXIV БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА....

    “НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XXIV БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА....

    Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Сувилахуйн албанаас сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” эрдэм шинжилгээний XXIV хурлыг амжилттай зохион байгуулж, сувилагч тусгай мэргэжилтнүүд туршлага солилцлоо.
    “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд төвийн 80 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдан нийт 14 илтгэлээс 10 илтгэлийг хэлэлцүүлж, 4 илтгэл цахим постероор тавигдаж танилцуулагдлаа.

    “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний XXIV бага хурлаас шалгарсан шилдэг илтгэлүүдэд
    Тэргүүн байр: СТСА-ны Ахлах бүртгэл мэдээллийн ажилтан Б.Оюун нарын “Осол гэмтлийн шалтгаант нас баралтын улмаас алдсан амьдралын жилийн судалгаа” 
    Дэд байр: ХМЗТ-ийн Сувилагч Б.Хишигжаргал нарын “Үйлчилгээний стандартын хэрэгжилт дэх үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх нь” судалгаа
    Гутгаар байр: Салбар эмнэлгийн НСМЗТ-ийн Ахлах сувилагч Э.Эрдэнэцэцэг нарын “Гэмтэл согог судлалын үндэсний төвд (III шатлал) ажиллаж байгаа сувилагч нарын ажлаас халшрах хам шинж түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгаа
    Тусгай байр (ханын илтгэл): Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант Х.Түвшинбаяр нарын ГССҮТ-ийн B гепатитын вакцинд хамрагдсан эрүүл мэндийн ажилтны дархлаа тогтцыг үнэлэх нь” судалгаа
    Тус эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд 
    ГССҮТ-ийн Захирал, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Э.Галбадрах 
    ГССҮТ-ийн Төв эмнэлгийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Эрүүл Мэндийн удирдлагын Ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, эрх зүйч Р.Гантуяа 
    ГССҮТ-ийн Сувилахуй Хариуцсан Дэд захирал,Тэргүүлэх зэргийн сувилагч Г.Дэлхийцэцэг
    ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Б.Батзориг
    ГССҮТ-ийн ГСМЗТ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Баатаржав
    Зочин шүүгч багш нар: 
    АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэнд судлалын тэнхимийн дэд профессор, Сувилахуйн Ухааны доктор Г.Хулан
    АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн төгсөгчдийн тэргүүн асан, Клиникийн профессор, Энэрэл Дээд Сургуулийн Ахлах багш С.Сэргэлэнчимэг
    АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Г.Намуун нар урилгаар ирж эрдэм шинжилгээний хурлыг шүүн явуулж, судлаач сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд цаашдын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд үнэтэй зөвлөгөө өглөө.