БИДНИЙ ЗОРИЛГО:
Эдийн засаг, санхүү бүртгэлийн алба нь ГССҮТөвийн төсөв төлөвлөгөөг оновчтой зохиож батлуулах, батлагдсан төсвийг үр дүнтэй зарцуулах, санхүүгийн тайлан мэдээг Монгол улсын “Төсвийн тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай, “Шилэн дансны тухай хууль” болон холбогдох хууль “тогтоомжийг хэрэгжүүлж, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг өөрийн санхүүгийн онцлогт тохируулан боловсруулах, мөрдөх, байгууллагын үндсэн чиг үүрэг зорилтыг ханган биелүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийг бүрэн төвлөрүүлэн төвийн тасралтгүй үйл ажиллагааг хэвийн явуулахад оршино.
ЗОРИЛТ:
Төвийн хэмжээнд мөрдөж ажиллах хууль тогтоомжид нийцсэн НББ-ийн бодлогын баримт бичгийг НББОУС-д нийцүүлэн боловсруулах, мөрдөх.
Төсвийг бодитой, үндэслэлтэй төлөвлөх. Батлагдсан төсвийг үр дүнтэй, хэмнэлтэйгээр зардлын зүйл, анги бүрээр, зориулалтын дагуу зарцуулах ,тайлагнах Орлогын эх үүсвэрийг зөв, тодорхойлж түүний бүрдэлтэнд хяналт тавих,эх үүсвэрийг 100 хувь төвлөрүүлэх Төсвийн хязгаарлагдмал нөөцийг аль болох хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, хуваарилан зарцуулах, хяналт тавих Батлагдсан төсвийн хүрээнд төвийн үйл ажиллагааг саадгүй явуулж, орлого, зардлыг оновчтой зохион байгуулан, өр авлагагүй ажиллах. БҮТЭЦ, ЗОХИОН
БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:
Эдийн засаг, санхүү бүртгэлийн алба нь албаны дарга-1, тооцооны ня бо-3, эдийн засагч-3, мэргэжилтэн-1, нярав-6, даатгалын ажилтан-1 нйит 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Тус алба нь санхүү бүртгэлийн үйл ажиллагаагаа санхүүгийн тооцоолох “Acolous” санхүүгийн программыг ашиглаж байна.
ТАЙЛАН МЭДЭЭ ИЛ ТОД БАЙДАЛ, ШИЛЭН ДАНСНЫ БҮРТГЭЛ:
Тус алба нь ГССҮТөвийн төсөв төлөвлөгөөг судалгаанд үндэслэн оновчтой зөв төлөвлөж, батлагдсан төсвийг үр дүнтэй зарцуулах санхүүгийн тайлан мэдээг хуулийн хугацаанд үнэн зөв гарган холбогдох дээд шатны байгууллага болон удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, төвийн тасралтгүй үйл ажиллагааг хэвийн явуулахад санхүү бүртгэлийн гол үйл ажиллагаа нь чиглэгдэнэ. Санхүү бүртгэлийн үйл ажиллагааг явуулахад Монгол улсад мөрдөгдөж буй:
Эрүүл мэндийн тухай хууль. Төсвийн тухай хууль. Татварын тухай хууль. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль. Хөдөлөмөрийн тухай хууль. Шилэн дансны тухай хууль. Ил тод байдлын хууль.
болон бусад хууль тогтоомжуудыг мөрдөн ажиллаж байна.
Төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас бүтэн жилийн санхүүгийн тайлан, сар бүрийн төсвийн гүйцэтгэл, өр авлагын мэдээг Шилэн дансны тухай хууль, Ил тод байдлын тухай хуулийн хүрээнд Шилэн дансны вэб сайт, байгууллагын вэб сайт, мэдээллийн самбаруудад санхүүгийн тайлан, мэдээ мэдээллийг ил тодоор мэдээлэн иргэд, иргэний нийгмийн зүгээс төвийн зарцуулалтанд хяналт тавих боломжийг ханган ажиллаж байна.
Худалдан авах бараа ажил үйлчилгээний гэрээний загвар, журмыг шинэчлэн боловсруулан гаргаж удирдлагын багийн хурлаар баталгаажуулан, тухайн төсвийн жилд худалдан авах бараа , ажил үйлчилгээний хуваарийг батлагдсан төсөвт багтаан хуваарилалт хийж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах“ тухай хуулийн хүрээнд нээлттэй тендер болон харьцуулалтын аргыг ашиглан гэрээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулан тухай бүр санхүүгийн тайлан мэдээ, худалдан авалтын мэдээнд тусган, мэдээллийн самбарт байршуулан ажиллаж байна.