• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • Гэмтэл Согог судлалын үндэсний төв нь Монгол Улсын хэмжээнд гэмтэл, согог судлалын мэргэшсэн тусламж, үйлчилгээг үзүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий лавлагаа төв юм.  ГССҮТ нь хөгжингүй орнуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээний адил зэрэглэлийн байгууллагууд (их сургуулийн эмнэлэг, оношлогоо эмчилгээний төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв) болон гадаадын төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээ хэлэлцээрийг хууль, тогтоомжийн дагуу байгуулах ажлын хүрээнд  2023 онд шинээр 5 эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилсан. Мөн төвөөс нийт 18 эмч, эмнэлгийн мэргэжилтэн гадаад улсад мэргэжил дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалт, дадлагад хамрагдсан бөгөөд эзэмшсэн мэдлэг, туршлагаа эмнэлзүйн үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна.