• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • Мэдээ мэдээлэл

    ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ “СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖИШИГ БАРИМТ БИЧИГ”

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн өргөтгөлийн барилгын үүдний хэсэгт байрлах 3.5 кв.м талбайтай эмнэлгийн хэрэгслийн зориулалтаар тус тус түрээслүүлнэ.

    ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ӨӨР 1000 ГАРУЙ ИРГЭНИЙГ ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛД ХАМРУУЛЛАА...

    Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны ач холбогдлыг таниулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл түгээж ажиллалаа.

    ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭШЛИЙН ЗУРГААН ЧИГЛЭЛЭЭР 20 ЭМЧ СУРАЛЦАЖ ТӨГСЛӨӨ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвд төрөлжсөн нарийн мэргэшлээр суралцагсдын төгсөлтийн шалгалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

    ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ, СОГОГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН II ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...

    Монголын хүүхдийн гэмтэл, согог судлалын нийгэмлэгээс өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр олон улсын II хурлаа амжилттай зохион байгууллаа.

    НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН 13, 93 ДУГААР СУРГУУЛИЙН ДУНД, АХЛАХ АНГИЙН 94 СУРАГЧДАД ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

    ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Сувилахуйн алба, Сэргээн засах эмчилгээний тасаг хамтран ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнханд зориулсан:

    ГССҮТ-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГИЙН ҮЕИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ...

    ОБЕГ-аас энэ сарын 26-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид идэвхитэй хамрагдлаа.

    “ХҮНД ТҮЛЭГДЭЛТ, ГЭМТЛИЙН ДАРААХ ХАЛДВАРЛАГДСАН ШАРХНЫ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ”-НИЙ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба шархны нийгэмлэгээс хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд “Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

    ГССҮТ, ДАРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ, ОРОН НУТАГТ ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛНЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Б.Мөнхбат нар энэ сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр боллоо.

    ГССҮТ-ИЙН ТҮЛЭГДЭЛТИЙН ТӨВД “PERENNEBELL” КОМПАНИАС МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ...

    “PERENNEBELL” компанийн “SOME BY MI” албан ёсны брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд БНСУ-ын “GLOBAL SHARE” олон улсын байгууллагаар дамжуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвд мөнгөн тусламж үзүүллээ.

    Давтан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Лабораторийн нэгдсэн тасаг нь MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лаборатори, Чанар, чадавхад тавих шаардлага, стандартын шаардлага, шалгуурыг хангаж 4 жилийн хугацаатай давтан итгэмжлэгдэж 2026 оны 02 сарын 16-нд итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

    ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЖ, БГД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн нар өнөөдөр хүн амд үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН 50 ДУГААР СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРАГЧДАД ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийнханд зориулсан “Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх” цуврал сургалтыг зохион байгуулж буй билээ.

    ГССҮТ, БНСУ-ЫН ЭМЧ НАРЫН БАГ НУРУУНЫ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГ МИКРОСКОП АШИГЛАН АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ...

    Монголд эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж үндэсний багийн эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад сургаж чадавхижуулсан билээ.

    18 ДУГААР СУРГУУЛИЙН АХЛАХ, ДУНД АНГИЙН СУРАГЧИД ГУТЛЫН ХАЙРЦАГТАЙ БЭЛГИЙГ УЛАМЖЛАЛ БОЛГОН 5 ДАХ ЖИЛДЭЭ ГССҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА...

    Нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн Г.Алтантуул багштай 12Г ангийн хамт олон санаачлан ахлах, дунд ангийн сурагчдын зүгээс шинэ жилийн баярыг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 40 хүүхэд

    “ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ҮЛ ТЭВЧЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ХАРИЛЦААНЫ СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаалаар батлагдсан “Ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээ хэвшүүлье” аяны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Ёс зүйн зөрчлийг үл тэвчье” аяныг зохион байгуулж байна.

    ГССҮТ, БНСУ-ЫН “EULJI” ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНСУ-ын “Eulji” их сургуулийн Эрүүл мэндийн менежментийн тэнхмийн профессор Ji Man Kim, Физиологийн тэнхмийн дэд профессор Wonseok Chang нарыг хүлээн авч уулзлаа.

    ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД СУРГУУЛИЙН ОРЧИНД ГЭМТЭХЭЭС СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ПРАКТИК СУРГАЛТАД ХАМРАГДЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Зөв дадал, Зөв хүн, Зөвхөн биднээс” практик сургалт зохион байгууллаа.

    ГССҮТ, ӨМӨЗО-НЫ АРДЫН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨМӨЗО) Ардын эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

    ГССҮТ-ИЙН ДУНД ШАТНЫ МЕНЕЖЕРҮҮД УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ, СОЁЛ, ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс дунд шатны менежерүүд (дэд захирал, тасгийн эрхлэгч, албадын дарга, ахлах сувилагч, менежер, мэргэжилтэн)-эд зориулсан байгууллагын соёл, удирдлагын манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүй болон тайлан төлөвлөгөө, мэргэжил арга зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа.