Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНСУ-ын “Eulji” их сургуулийн Эрүүл мэндийн менежментийн тэнхмийн профессор Ji Man Kim, Физиологийн тэнхмийн дэд профессор Wonseok Chang нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс БНСУ-ын “Eulji” их сургуультай эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, оюутан дадлагажуулах зэрэг томоохон үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар болсон байна.
БНСУ-ын “Eulji” их сургууль нь 1967 онд байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийн шинжлэх ухаан, эмнэлгийн менежмент, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сургалт, судалгааны томоохон төв ажээ.


Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж
Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn