Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаалаар батлагдсан “Ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээ хэвшүүлье” аяны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Ёс зүйн зөрчлийг үл тэвчье” аяныг зохион байгуулж байна.
Энэ дагуу тус төвийн Ёс зүйн дэд хорооноос “Хүндэлье, Энэрье” ёс зүйн нөлөөллийн аяныг өрнүүлж буй бөгөөд эмнэлгийн ажилтнуудад зориулсан байгууллагын соёл, ёс зүй, харилцаа хандлагын цуврал сургалт хийлээ.
Тус сургалтаар байгууллагын соёл болон эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, мэдээллийн нууцлал, үйлчлүүлэгчтэй харилцах үндсэн чадварууд, зөв харилцааны техник, хэцүү үйлчлүүлэгчтэй харилцах арга барил зэрэг ажилтнуудын харилцааны ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал сэдвийг онцолж хүргэсэн юм.
Энэхүү сургалтыг Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал, доктор (Ph.D), дэд профессор С.Наранбаатар, Эрх зүйч, хүний эрхийн сургалтын багш, Хууль зүйн ухааны магистр А.Амаржаргал, сургагч багш Т.Гантогтох нар удирдан явуулсан бөгөөд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг нийт 100 хүн хамрагдсан байна.
Байгууллагын бүх түвшинд ёс зүйн зөрчлийг үл тэвчих соёлыг хэвшүүлэх, ажилтнуудын харилцаа хандлагыг тасралтгүй сайжруулах үүднээс энэхүү сургалтыг цаашид давтан зохион байгуулж, эерэг соёлыг бэхжүүлэхээр зорьж буй юм.