• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд осол гэмтлийн шалтгаант өвчлөлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг тандан судлах, урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмжийг сурталчлан таниулах, нийгмийн эрүүл эрүүл мэндийн боловсрол олгох, гэр бүл, хамт олон, албан байгууллагын идэвхтэй оролцоонд тулгуурласан хамтын ажиллагааг (хариуцлага) хангахад чиглэсэн цуврал өдөрлөг зохион байгууллаа.
    Төв болон салбар эмнэлэгт 2 өдрийн турш зохион байгуулсан энэхүү өдөрлөгөөр иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмж өгөх, ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс, цусны даралт, чихрийн шижинг тодорхойлохоос гадна гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, сэтгэл зүйч, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зөвлөгөөнд давхардсан тоогоор нийт 800 гаруй хүнийг хамруулж ажилласан байна.  
    Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, шинээр батлагдсан хуулийг таниулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил нь сонгогдсон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн боловсролыг дэмжих сургалт зохион байгуулах, зорилтот бүлгийн хүүхдүүдэд мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх зэргээр энэ оны турш үргэлжлэх юм.