Мэдээ мэдээлэл
“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, “Алтанбулаг энержи” ХХК-тай хамтран “Эрдэмтэй хүүхэд-Эх орны ирээдүй” өдөрлөгийг уламжлал болгон 10 дахь жилдээ зохион байгууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Eejii.org” сангийн хамтын ажиллагааны дагуу 2025 оны зургадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд сайн дурын ажилтнууд тус төвийн Амбулаторийн тасаг, Яаралтай тусламжийн тасагт хөтөч, зөвлөн туслагчаар ажилласан билээ.
БНСУ-ын Bucheon хотын Засаг дарга Жу Юнг Иг болон Soon Chun Hyang их сургуулийн харъяа Bucheon эмнэлгийн Ерөнхий захирал Мүн Жун Ху тэргүүтэй эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл Гэмтэл согог судлалын үндэсний төвд зочилж, албан ёсны уулзалт хийлээ.
Гэмтэл согог судлалын олон улсын XXVII эрдмийн чуулган 2025 оны 10-р сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Монголын тусгай олимпийн хорооны захирал Б.Алтанцэцэг нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан урлаг спортын наадам, шагналын үйл ажиллагаа бүхий чөлөөт өдөрлөг зохион байгууллаа.
ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ “СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖИШИГ БАРИМТ БИЧИГ”
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2025 онд шинээр ажилд орсон эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад зориулсан “Чиглүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Тайванийн “Tri-Service” эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, эрүүл мэндийн дэвшилтэт арга технологиос хуваалцах зорилгоор хамтран ажиллаж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Цэргийн төв эмнэлэг хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.
БНСУ-ын улсын Yuhan их сургуулийн захирал Eunyoung Chang тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, яаралтай тусламжийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор “Эрүүл хүүхэд-Эх орны ирээдүй” эрүүл мэндийн үйл ажиллагааг зохион байгуулллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн алба, Эдийн засаг төлөвлөлт, маркетингийн албанаас “Шидэт гар” дохионы хэлний сургалтын төвтэй хамтран сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нарт зориулсан дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон EEJII.org сангийн хамтын ажиллагааны хүрээнд сайн дурын ажилтнууд тус төвийн Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт тодорхой хуваарийн дагуу хөтөч, зөвлөн туслагчаар уламжлал болгон 3 дахь жилдээ ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамны “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” үйл ажиллагааны төлөвлөгөөг эрчимжүүлэх ажлын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан иргэд, олон нийтэд зориулсан эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ сарын 02-ны өдөр Тайваний “Tri-Service” эмнэлгийн захирал Юн Хао Чиен болон дэд захирал Эн Мен, Гадаад харилцаа хариуцсан захирал Вэн Хуй Фан, Халдварт өвчин судлал, эрчимт эмчилгээний их эмч Лин Тэ Ю болон Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай Ю, дэд консул Жан Чиун Шиа нарын баг бүрэлдэхүүн зочиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д 39 ширхэг агч модыг тарилаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдынхаа хүүхдүүдийн дунд цагийг бүтээлчээр өнгөрөөх, үзэл бодлоо өнгө дүрсээр илэрхийлэх, дүрслэх урлагаар дамжуулан шинийг санаачлах чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор гар зургийн уралдаан зохион байгуулж, энэ онд шинээр “Алдарт эхийн одон” авсан ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Спортын гэмтлийн төв болон Сэргээн засах эмчилгээний тасагт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Сингапур улсын Нэгдсэн эмнэлгийн (Singapore General Hospital) үений дурангийн мэс заслын эмч Denny Lie тэргүүтэй эмч, мэргэжилтнүүдийн баг зочлон ажиллалаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд чөлөөт цагаараа спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, илүүдэл жингээ хасах, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.